Засгийн газар өнөөдөр хуралдана
Засгийн газар өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хуралдаан зарлажээ. Өнөөдрийн хурлаар Авлигын эсрэг комисс байгуулах тухай болон гадаад улсаас ирж буй бүх иргэнийг 14 хоног тусгаарлан ажиглах журмыг хэлэлцэх бололтой.
SARS-CoV-2 вирусийн дельта хувилбар дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж буй энэ үед гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд гаргаад байгаа юм.
Коронавирусийн дельта хувилбар нь хурдан тархдаг бөгөөд өвчилбөл амархан хүндэрдэг аюултай аж.
Авлигын эсрэг комисс байгуулах тухайд Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ