Европын улс орнуудад дельта хувилбарын вирус нэмэгдэж байна

Европын улс орнуудад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Их-Британи улсад цар тахлын 3 дах давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж, 11 хоногийн дотор өвчлөлийн тоо 2 дахин нэмэгдсэн байна. Их-Британи улсад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99% нь 6 дугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар 8 дугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдвар (КОВИД-19)-ийн тохиолдлын 90% нь дельта вирүсийн шалтгаантай байна гэж үзэж байна. Англи, Шотланд улсад хийсэн судалгаагаар дельта хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл альфа вирүстэй харьцуулахад 2 дахин их байгааг тодорхойлсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ