"Гар" уран зураг
Альбрехт Дюрерийн "Залбирч буй гар" зургийн түүхийг мэдэх үү?
15-р зуунд арван найман хүүхэдтэй гэр бүл Нюрнберг хотын ойролцоох бяцхан тосгонд амьдардаг байсан юм.
Тэд нэгэн эцэг эхийн арван найман хүүхэд байв. Ийм өнөр өтгөн гэр бүлийг тэжээхийн аав нь дарханы ажлыг арван найман цагаар тасралтгүй өдөр бүр хийдэг байв. Үнэт эдлэлийн цехэд ажилладаг байсан боловч ямар ч үед мөнгө олох ажил хийсээр байжээ.
Тэдний хоёр хүү авъяас чадвараа урлагийн чиглэлээр хөгжүүлэхийг хүссэн боловч аав нь тэднийг Нюрнберг дэх академид сургахаар явуулах ямар ч боломжгүй байв
Шөнийн турш удаан ярилцсаны эцэст хоёр хүү хоорондоо тохиролцов. Тэд зоос шидэхээр шийдэж, ялагдсан нь уурхайд ажиллаж, ялсан нэгийнхээ сургалтын төлбөрийг төлөх болзолтой байжээ. Тэдний нэг уурхайд ажиллаж нэгнийхээ сургалтын мөнгийг олбол дараа нь ээлжлэн ажиллаж нөгөөдөө харилцан туслахаар болов.
Ням гарагийн өглөө сүмд очсоны дараа зоосоо шидэв.
Анхны шидэлтээр Альбрехт Дюрер ялж, Нюрнберг руу явах үед Альберт уурхайд ажиллахаар явж, дөрвөн жилийн турш ахынхаа сургалтын төлбөрийг төлөв
Альбрехт онцгой сайн суралцаж, Академийг нэр хүндтэй суралцаж төгсжээ. Альбрехтийн сийлбэр, модон сийлбэр, уран зураг нь тухайн үеийн олон профессорууд, уран бүтээлчээс хол давсан байв.
Төгсөхдөө өөрийн бүтээлээ зарж сайн мөнгө олж эхлэв. Залуу уран бүтээлч тосгондоо эргэн ирэхэд Дюрерийн гэр бүл, Альбрехтыг сургуулиа онцгой сайн төгсч ялалт байгуулан эргэн ирснийг тэмдэглэн зүлгэн дээр баярын зоог барьжээ. Хөгжилтэй, инээд хөөр дүүрэн байсан мартагдашгүй урт оройн хоолны дараа Альбрехт олон жилийн турш сургуулиа төгстөл ажиллан мөнгө олж өгч байсан хайртай дүүдээ баярлаж талархсанаа хэлэхээр хундага өргөв.
Альбрехт ярианыхаа төгсгөлд:
"Альберт, чиний ээлж ирлээ. Одоо чи мөрөөдлийнхөө төлөө Нюрнберг рүү явж болно, би чиний хүсэл мөрөөдлийг биелүүлэх болно" хэмээжээ.
Бүгд ширээний нөгөө талд сууж байсан Альберт руу эргэж харав.
Түүний цонхигор царай үл мэдэг татвас хийн, нүднээс нь нулимс урсан, толгойгоо сэгсрэхдээ, "Үгүй .... үгүй ... үгүй ... үгүй ..." гэж давтаж хэлэв. Эцэст нь тэр босч нулимсаа арчингаа.
"Үгүй ээ, ахаа. Би Нюрнберг явж чадахгүй. Миний хувьд оройтсон байна. Хардаа. Миний гарын хурууны яснууд дор хаяж нэг удаа хугарсан, саяхан баруун гар минь үе мөчний өвчнөөс болж юу ч атгаж чадахгүй, бүр цаашлаад Цаасан дээр эсвэл даавуун дээр харандаа эсвэл бийрээр зураас ч шулуун зурж чадахгүй болсон.
Үгүй ээ, ах минь.
Миний хувьд оройтжээ" хэмээжээ.
Түүнээс хойш 450 гаруй жил өнгөрч одоход Альберхтын олон зуун хөрөг, үзэг болон мөнгөн харандаагаар зурсан зураг, усан будаг, нүүрсэн харандаагаар хийсэн зураг, модон сийлбэр, зэс сийлбэрүүдийг мэддэг болж, тэдгээр нь дэлхийн бүх агуу музейд өлгөөтэй байдгийг хардаг болсон. Бид Альбрехт Дюрерийн дор хаяж нэг бүтээлийг мэддэг. Магадгүй хэн нэгний маань гэрт эсвэл ажлын өрөөнд түүний нэг бүтээлийн хуулбар өлгөөтэй байж магадгүй юм.
Альберт дүүгээ өөрийнхөө төлөө золиолсондоо хүндэтгэл үзүүлэхийн тулд Альбрехт өвчтэй гарыг нь тэнгэр рүү чиглүүлэн зурав. Тэрбээр өөрийн хүчирхэг зургийг маш энгийнээр ... "Гар" гэж нэрлэсэн юм.
Гэвч дэлхий ертөнц тэр даруй энэ агуу бүтээлдэх ахан дүүсийн их хайр энэрэл, зүрх сэтгэлийг биширч "Залбирч буй гар" гэж нэрлэжээ.
Рэнцэнхандын СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ