Токиогийн олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлнө

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ.

Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.
Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.
Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.

Токио-1964 17 эрэгтэй, 4 эмэгтэй
Мехико-1968 14 эрэгтэй, 4 эмэгтэй
Мюнхен-1972 37 эрэгтэй, 2 эмэгтэй
Монреаль-1976 30 эрэгтэй 2 эмэгтэй
Москва-1980 39 эрэгтэй, 4 эмэгтэй
Сөүл-1988 24 эрэгтэй, 4 эмэгтэй
Барселона-1992 27 эрэгтэй, 6 эмэгтэй
Атланта-1996 12 эрэгтэй, 4 эмэгтэй
Сидней-2000 12 эрэгтэй, 8 эмэгтэй
Афин-2004 13 эрэгтэй, 7 эмэгтэй
Бээжин-2008 14 эрэгтэй, 14 эмэгтэй
Лондон-2012 16 эрэгтэй, 13 эмэгтэй
Рио-2016 26 эрэгтэй, 17 эмэгтэй
Токио-2020 18 эрэгтэй 25 эмэгтэй тамирчин тус тус олимпод оролцож байжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ