Кубад эсэргүүцлийн ажиллагааны үеэр нэг хүн амь үрэгджээ
Эсэргүүцэл илэрхийлэгчдийг эндхийн цагдаагийн анги руу явж байх замд нь зогсоож, улмаар тэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон хүмүүс рүү чулуу, саваа шидэж, хүйтэн зэвсэг хэрэглэсэн байна. Түүнчилэн эсэргүүцэгчид байшин барилга түйвээж, чингэлгүүд шатааж, цахилгаан дамжуулах шугам гэмтээснийг “Гранма” сонинд мэдээлжээ.
Ням гарагт Кубийн олон хотод сүүлийн жилүүдэд анх удаа олон хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа болсон юм. Жагсагчдын зургаас үзвэл, энэ арга хэмжээнд олон мянган хүн оролцсон байна. Эсэргүүцэл илэрхийлэгчид “чөлөөт сонгууль явуулах”, нийгмийн асуудлууд шийдвэрлэхийг шаардаж байжээ. Ерөнхийлөгчийг уриалсны дараа засгийн газар болон коммунистуудын талынхан гудамжинд гарч, өдөөн хатгалгад няцаалт өгөхөөр хотуудад мөн жагсаал зохион байгуулсан байна. Эсэргүүцлээ тайван замаар илэрхийлж, ирээдүйгээ чөлөөтэй тодорхойлох Кубийн ард түмнийг АНУ дэмжиж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдан даваа гарагт мэдэгдсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ