Сэжигтнүүд АНУ-ын мэдээлэгч байжээ
Сэжигтнүүдийн нэг нь АНУ-ын мансууруулах бодисын тархалттай тэмцэх газрын ажилтнуудад тогтмол нууц мэдээлэл өгч байсныг нотлосон уг газрын мэдэгдлийг ч хэргийг шалгах явцад дурдсан байна. Гаитигийн тэргүүний амь насыг бүрэлгэсний дараа энэ мэдээлэгч дээрх газрын ажилтнуудтай холбоо барьж байсныг мэдэгдэлд бас дурджээ.
Тэд Гаитигийн эрх баригчдад бууж өгөхийг түүнээс шаардаад, тус орны албаны хүмүүстэй хэрхэн холбоо барих талаар мэдээлэл өгсөн байна. Тийнхүү энэ болон өөр нэг сэжигтэн Гаитигийн эрх баригчдад бууж өгчээ. Телевизийн сувгийн мэдээлснээр, зарим сэжигтэн өмнө нь АНУ-ын холобооны мөрдөх товчооны мэдээлэгч байжээ. Тус товчооны төлөөлөгч тайлбар хийхээс татгалзаж, гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад “мөрдөх ажиллагааны мэдээлэл цуглуулах хууль ёсны баримт сэлтийг” ашиглаж байгаа гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчийн амь насанд халдахад оролцсон зарим хүн Флорида муж улсад аюулгүй байдлын салбарт ажилладаг хувийн компаниар дамжуулан хөлслөсөн Колумбийн хөлсний этгээдүүд” байжээ. Одоо Гаитид хорионд байгаа Кристиан Эмманюэль Санон гэгч нь дээрх ажиллагааг зохицуулж байсан бололтой. Саноныг долоодугаар сарын 12-нд саатуулсан байна.
Гаитигийн үндэсний цагдаагийн газрын тэргүүн Леон Шарлийн хэлснээр, саатуулагдсан этгээд АНУ-д байрладаг Венесуэлийн аюулгүй байдлын асуудал дагнан хариуцдаг компаниудтай холбоо барьж байжээ. Гаитигийн ерөнхийлөгч Жовенель Моизын өргөөнд долоодугаар сарын 7-нд шилжих шөнө халдаж, түүнийг амиа алдахын өмнө эрүүдэн тамлаж байсан байна.
Гэмт этгээдүүд төрийн тэргүүнийг 12 удаа буудан шархдуулжээ. Устгасан алуурчдын дунд гадаадын гурван хүн байсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ