Вакцин тариулсан хүмүүс яагаад өвчилж байна ?
Тийнхүү одоогоор нэг дэх тунгаа тариулсан хүмүүст халдвар авах эрсдэл их байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сард вакцин хийлгэсэн 3842 хүн эмнэлэгт хэвтсэнийг Их Британийн засгийн газрын дэргэдэх судалгааны багуудын илтгэлд дурджээ.
Тэднээс 74 хувь нь эхний тунгаа тариулсанаас хойш хоёр долоо хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн байна. Тиймээс дархлаа бүрэн тогтоогүй байгаа үед халдвар авч байна гэж илтгэл зохиогчид үзэж байна.
Хэрвээ вакцин хийлгэхээс өмнө хүн өөрийгөө тусгаарлах горимыг чанд мөрдөж, эхний тунгаа хийлгэснээр тайвширч, хаа нэгтээ халдвар авч болох юм. Энэ нь ялангуяа настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамаатай. Вакцин хийлгэх өдөр хавьталд орсноор халдвар авсан байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Вакцин нь шинж тэмдэггүй тээгчдэд клиникийн шинж тэмдэг үүсгэж болох талтай гэж эрдэмтэд бас тэмдэглэсэн байна.
Ямар ч вакцин тариуллаа гэсэн зарим хүнд эсрэг биет бий болдоггүйг ч харгалзан үзвэл зохино. Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова хэлэхдээ, ийм хүмүүс арван хувийг эзлэж байгаа юм. Тэдний хувьд халдвар авах эрсдэл хэвээр байдаг гэж хэлжээ. SARS-CoV-2-ын шинэ штаммууд их төвөг учруулж байна.
Тухайлбал, өвчлөл эрс нэмэгдсэн Энэтхэгт анх илэрсэн дельта-хувилбар нь Ойрхи Дорнод, Европ, Орост түргэн тархжээ. Геномд суусан зарим мутациас болоод энэ хувилбар илүү халдвартай юм. Америкийн Техас муж улсын анагаах ухааны Бейлорын коллежийн эрдэмтэд дельта-штамм дэгдсэн шалтгааныг тайлбарлахдаа, вакцин тариулсан бүх 92 хүн тэгэхэд хуримд оролцсоныг дурдсан байна. Энэ явдал дөрөвдүгээр сард болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ