Францын сэтгүүлч Sylvain Tesson, зураглаач Thomas Goisque нар- Эртний түүхийн жимээр
Эртний түүхийн жимээр "Хаадын шартай хөвгүүд" мото группын залуустай, Амазоны ширэнг, намаг балчигт цэрэг эрстэй хамт туучин явсан Францын сэтгүүлч Sylvain Tesson, зураглаач Thomas Goisque нар 2 жилийн өмнө Монгол орноор мотоциклтэй адал явдалт аялал хийж байжээ. Францдаа төдийгүй олон улсад алдартай адал явдалт, эр хүний эр зориг эрч хүч шалгасан аялалд энэ 2 сэтгүүлч л явж байдаг онцгой хобитой нөхөд .
Намрын сүүлчээр Монгол орны говийн 3 аймаг, Архангай, Өвөрхангай аймгуудаар мото аялал хийсээр Хөвсгөл далай хөлдөх үеэр ирж дээ. Хөвсгөл далайн мөсөн дээр мото уралдаан зохиох үед мөс цөмөрч аюул осолтой байсан ч авхаалж самбаатай эр хүчээр туулан уралдацгааж байж. Монголын хангай, говийн хүн ардын зочломтгой найрсаг занг онцгой магтан, шөнө дунд айлын бараа хараад олон мотоциклтэй харь хүмүүс яваад очиход тогоо дүүрэн хонины мах чанан дайлж хүч сэлбэн тэнхээ өгч байлаа гэжээ. Монгол гэрийн тооноор цэлмэг тэнгэрийн оддыг тоолсоор цэнгэг сайхан агаарт нам унтан, өглөө тув тунгалаг хөх тэнгэрийг харан сэрэх хамгийн гоё байсан гэнэ дээ...
Хөвсгөлөөс гараад цаашаа ОХУ-ын Байгаль нуур дээр очиж мото-мөсөн уралдаанаа үргэлжлүүлж Сибирийг мотоциклээр туулж байснаа үгүүлсэн онцгой адал явдалтай номоо хэвлүүлэн гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ