Энэтхэгийн "Ягаан бүлэглэл" (Gulabi Gang)
Энэтхэгийн "Ягаан бүлэглэл" (Gulabi Gang) нь эмэгтэйчүүдийн тэгш бус байдал, дарангуйлалтай тэмцдэг
Оролцогчид ягаан хувцас, лати өмсдөг учир ийнхүү нэрлэгдсэн байна.
Тус бүлэглэл 2006 онд байгуулагдсанаасаа хойш асар удалгүй алдар нэрийг авч хүүхнүүдийн гол ханддаг бүлэглэл болж чаджээ.
Сампар Пат Деви нөхөртөө зодуулсон эмэгтэйн уйлахыг сонссоны дараа түүний нөхрийн бүдүүлэг хэрцгий үйлдлийг зогсоохыг шаардсан боловч тэр этгээд түүнийг зоджээ. Сампат Пат Деви болон бусад таван эмэгтэйчүүд харгис нөхрөөс өшөө авахаар нэгдэж, түүнийг өршөөл гуйтал цохив. Энэ явдлыг мэдээд тосгоноос ирсэн олон эмэгтэйчүүд энэ хөдөлгөөнд нэгдэхээр шийджээ.
НҮБ-ын мэдээлснээр Энэтхэгийн гэрлэсэн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна. Нэмж дурдахад Энэтхэгт эмэгтэйчүүдэд "золиослогдон алуулах", бага наснаас нь албадан гэрлүүлэх, инж болгон бусдад зарах зэрэг ноцтой асуудлууд тулгарч байна.
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ