Ардчилсан нам шинэ томилгоо хийжээ
АН-ын ХЭГ-ын даргаар томилогдсон Б.Ган-Очир нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2008 онд төгсөж сургуульдаа ЭЭЗ-ийн тэнхимд багшилж ажлын гараагаа эхлэсэн Хууль зүйн ухааны докторант аж. Тэрбээр Тэргүүн шадар сайдын зөвлөх, АН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын Улс төрийн бодлогын зөвлөх, Монголын Эдийн засгийн Форумын ЕНБД-ын албыг хашиж байсан юм.
Ардчилсан намын Сургалт, судалгааны газрын даргаар томилогдсон А.Батпүрэв нь СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын бакалавр, Австрали улсын Сиднейн их сургуулийг Санхүүгийн эдийн засгийн магистр зэрэгтэй суралцаж төгссөн. БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн докторант. Инфорум консалтинг ХХК, Юнител групп, Скайтел групп зэрэг бизнесийн байгууллага болон Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ