Дани улс дахь “Амьд номын сан”
Дани улсад “Амьд номын сан” гэгдэх нэгэн үйлчилгээ байдаг гэнэ. Энэ номын санд ном уншихын оронд бодит хүнтэй уулзаж амьдралынх нь түүхийг 30 минут орчим яриулна. Зорилго нь хүн бусдын амьдралын бэрхшээлийг сонсож, өөрөө цааш амьдрах урам зориг авахад оршдог. Хүн бүр өөрийн түүхтэй. “Ажилгүй”, “Цагаач”, “Ижил хүйстэн” гэх мэт төрөл бүрийн түүх сонсох боломжтой. Тэдний түүхийг сонссоны дараа хүн “номыг хавтсаар нь үнэлж болохгүй” гэдэг үгийг ойлгоно.
Энэхүү төсөл дэлхийн 50 гаруй оронд хэрэгждэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ