Хүүгийн амь амарсан багийн ахлахын тууз

Белград хотод болсон Серби Португалийн шигшээ багийн хөлбөмбөгийн тэмцээний төгсгөлд Криштиану Роналдугийн багийн ахлахын тэмдэг болох ханцуйн боолтоо тайлж аван, газар шидэхэд нь, тэр өдөр стадионд жижүүрээр гарч байсан гал сөнөөгч Жорже Вукицевич тосон авчээ. Тэгээд тэр үүнийгээ өвчтэй хүүхдийн эмчилгээнд зориулж мөнгө цуглуулдаг “Амьдралын төлөө хамтдаа” хүмүүнлэгийн байгууллагад хүлээлгэж өгчөө. Багийн ахлахын энэхүү туузыг Сербид болсон хандивын дуудлага худалдаагаар 75,000 доллар хүргэн заржээ. Энэ мөнгөөр хүнд өвчтэй зургаан сартай Гаврила Журжевичийн амийг аварчээ.
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний эхний шатны хэсгийн энэхүү тоглолтын сүүлийн хоромд Криштиану Роналду цэвэр гоол оруулсан боловч шүүгч Дэнни Маккелей тооцоогүй тул тоглолт 2 : 2 гэсэн тэнцээгээр өндөрлөсөн юм. Роналду шүүгчдийн энэ шийдвэрийг эрс эсэргүүцэн хүлээж аваад, тоглолтын эцсийн шүгэл дуугараагүй байхад нь талбайг орхиж, ахлагчийн туузаа зүлгэн дээр шидсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ