Энэ зун зонхилох 5 хээ

Бид сүүлийн үед томоохон загварын орднуудын цуглуулгад үзэгдэж сошиал тавцангуудад загварын хорхойтнуудын сонирхлыг татсан хээнүүдийг судлан энэ жил өндөр эрэлттэй байх 5 хээг танилцуулж байна.

Шоотой хээ

Шоо бол цэвэр агаар, амралт зугаалгыг хамгийн сайн илэрхийлдэг хээнд тооцогддог. Тус хээ нь цар тахал дэгдсэнээр тусгаарлалтын горимд багагүй хугацааг өнгөрүүлсэн бидний дунд энэ зун өндөр эрэлттэй байх төлөвтэй байна. Аялал, зугаалгын уур амьсгал шингэсэн уг хээтэй загваруудыг Rodarte, Altuzarra болон Larroudé брэндүүд цуглуулгадаа багтаажээ.

Энэ зун зонхилох 5 хээ (фото 1)

Абстракт хээ

Энэ зун зонхилох 5 хээ (фото 2)

Алдарт загвар зохион бүтээгч Эмилио Пуччигийн бүтээлүүдийг санагдуулам тод хээнүүд энэ зун эрэлттэй байх нь. Уг хээ нь саармаг өнгийн хувцасны шүүгээнд төгс зохицно. Raf Simons, Dries Van Noten болон Palomа Wool дизайнерууд абстракт хээтэй мини-юбка, цамц, шоорт болон бикини хослолыг гаргасан байна.

“Argyle” хээ

Шотланд улсаас үүсэлтэй "Argyle" буюу ромбо дүрснүүдийг нарийн зураасаар холбосон хээ нь ХХ зууны эхэн үед Их Британийг бүхэлд нь байлдан дагуулсан гэдэг. “Argyle” нь улмаар томоохон загварын орднуудын анхаарлыг татаж хаа сайгүй түгээмэл ашиглагдах болсон. Тэгвэл сүүлд Wales Bonner, Prada болон Ludovic de Saint Sernin брэндүүд хавар-зун цуглуулгадаа зуны орой өмсөж болох “Argyle” хээтэй цамц, хантаазыг оруулжээ.

Энэ зун зонхилох 5 хээ (фото 3)

Усан будгийн хээ

Энэ зун зонхилох 5 хээ (фото 4)

Хурц, тод өнгөнд тэгж их дурладаггүй хүмүүст зөөлөн өнгөтэй усан будгийн хээ хамгийн тохиромжтой билээ. Энэ нь tie-dye хээтэй маш төстэй харагдах ч хоорондоо илүү ууссан зурааснуудтай гэдгээрээ онцлог юм. Ийм төрлийн загваруудыг Acne Studios, Kenzo брэндийн цуглуулгуудаас олох боломжтой.

Зурган хээ

Зурган хээ нь Burberry, Fendi, Rokh болон бусад брэндүүдийн цуглуулгад зонхилсон билээ. Тус хээг ихэвчлэн нимгэн даашинз болон бие барьсан хослолууд дээр буулгасан байлаа. Загварчлалын хувьд зурган хээтэй макси даашинзыг балерина, торгон алчууртай хослуулж эсвэл хээтэй топыг жийнсэн өмдтэй хослуулж илүү өдөр тутмын төрхийг бүрдүүлээрэй.

Энэ зун зонхилох 5 хээ (фото 5)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ