Бангкокт 11 давхар Дэлхийн худалдааны төв "Шинэ энхтайван"

1982 онд Бангкокт 11 давхар Дэлхийн худалдааны төв "Шинэ энхтайван" нэртэйгээр баригдсан байна.
Гэвч барилгын захиалагч нар зөвхөн 4 давхар байшин барих зөвшөөрлийг авсан байсан нь илэрчээ.
1997 онд Тайландын Дээд Шүүх долоон давхрыг нь албан ёсоор нураах шийдвэр гаргасан учир шинэ төв нээлтээ хийсэнгүй. Хоёр жилийн дараа байшингийн дээвэрт гал гарч үндсэндээ эвдэгдэж борооны ус нэвчиж эхлэв. Энэ нь бүхэл бүтэн хиймэл нуурыг 1 метр орчим гүнзгий болгосон байна.
Мөн шумуул үржүүлгийн хамгийн тохиромжтой газар болсон. Хорхой шавьжийг устгахын тулд орон нутгийнхан авгалдайг устгах загас тэжээх ажлыг эхлүүлэх шийдвэр гаргав. Тиймээс шумуул болон хорхой шавьж устаж загас байгалийн цөөрөмд шиг үржих мэт байв.
Орхигдсон худалдааны төв нь асар том байгалийн аквариум, загасны аж ахуй болж хувирсан билээ. Орон нутгийн бизнес эрхлэгчид тэнд загасчилж байна.
СайханУул.
No photo description available.

No photo description available.

No photo description available.

May be an image of outdoors

СЭТГЭГДЭЛ БИЧИХ