Трамп: Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан нам луйвардсан
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн жил болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийг Украины 2004 сонгуультай харьцуулжээ. Тэрээр Ардчилсан намыг луйвардсан хэмээн буруутгаж буй бөгөөд "Филадельфид сонгогчдоос илүү олон санал өгсөн. Тэд Хойд Солонгос маягийн санал хураалт явуулсан" хэмээн экс ерөнхийлөгч Охайо мужид үг хэлэхдээ онцолсон аж.
Харин АНУ-ын Дээд шүүх зэрэг 50 орчим шүүх Трамп болон түүний дэмжигчдийн сонгуулийн луйврын талаарх нэхэмжлэлийг няцаасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ