Чехэд хүчтэй хар шуурганы улмаас таван хүн амиа алджээ
Чехийн зүүн өмнөд нутгаар хүчтэй хар шуурга дайран өнгөрсний уршгаар таван хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Байгалийн энэ гамшгаас болж байшин барилгууд, ногоон байгууламжууд ихээр сүйджээ.
Гамшгийн бүсэд мянга гаруй гал сөнөөгч, 160 цэрэг, 200 орчим цагдаа ажиллаж байгаа аж. Брецжлав, Годинин хотуудад ойролцоогоор 60 гаруй байшин эвдэрч нурсан байна. Валтиц хотын бараг бүх байшин, хөшөө дурсгалууд сүйджээ. Годонин хотод өндөр настнуудын асрамжийн газрын байр нурж гэмтсэн учир настнуудыг нүүлгэн шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ