ОХУ-ын тэрбумтан коронавирусийн халдвараар нас баржээ
2021 онд ОХУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 166-рт эрэмбэлэгдсэн түүний хөрөнгө 650 сая доллар (46,9 тэрбум рубль)-аар үнэлэгдсэн байна. Талийгаачийн хөрөнгөнд "Стройлесбанк"-ын хувьцаанаас гадна "Terpentin" будаг,лакны үйлдвэр, хөрөнгө оруулалт, барилгын "Импульс" компани багтдаг юм.
Мөн түүний 106 метр урт "Хар сувд" хэмээх дарвуулт завь "The World's Superyacht Awards"-ын шилдэг дарвуулт завиар тодорсон удаатай. 2018 оны 11-р сард тэрбумтны амь насанд халдахаар машин руу нь буудахыг оролдсон ч зорилгодоо хүрч чадаагүй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ