МАН Бага хурлын гишүүдээ шинээр сонгожээ

Монгол Ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хоёр дохь өдрөө үргэлжилж байна.

МАН-ын Бага хурал нь намын удирдах зөвлөл болон Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох болон улс төрийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй байдаг. Өчигдөрийн /06.25/ хуралдаанаар намын даргаа сонгож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсон.

Ийнхүү боловсон хүчний бодлогоороо намаа шинэчилж, улстөрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, залуу үедээ итгэл хүлээлгэж байгаа нь намын удирдлагуудын хувьд том зориг бас алсын хараа гэлтэй.

Өнөөдрийн хуралдаанаар зарим гишүүдээ чөлөөлж, Бага хурлын шинэ гишүүдээ сонгосон байна. Тухайлбал,

  • МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин
  • МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ
  • УУХҮ-ийн дэд сайд, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал
  • Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан

болон бусад гишүүдийг шинээр сонгож, МАХН-ын харьяалалтай гишүүдийг нэмжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ