МАН-ын нарийн бичгийн дарга нар томилогджээ

МАН Бага хурлын ээлжит XI хуралдаанаа хоёр өдөр цахимаар хуралдууллаа. Уг хуралдаанаар МАН-ын дарга асан У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Бага  хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа сонгосон билээ. Мөн уг Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нараа сонгож баталсан байна.

МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ.   


СЭТГЭГДЭЛ БИЧИХ