Уинстон Черчиллийн зурсан зураг 1,8 сая долларт хүрчээ
Шинжээчдийн үзэж буйгаар 1921 оны зун 76х63,3 см хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зурагт Английн нэгэн жижиг хотын ойролцоох ой, суваг бүхий шороог дүрсэлжээ. Грек бизнесмен Аристотель Онассис ( 1906-1975)-ын цуглуулгад байсан уг зургийг 1,5-2 сая "ногоон" хүрнэ гэж тооцоолж байсан аж.
Өнгөрсөн гуравдугаар сард экс ерөнхий сайдын зурсан өөр нэг зургийг Лондонд "Christie's" дуудлага худалдаагаар 11,6 сая доллар хүрсэн юм. Уг зургийг алдарт жүжигчин Анжелина Жоли дуудлага худалдаанд оруулсан байна.
У.Черчилл 40-өөс дээш настайдаа уран зураг сонирхон, зурж эхэлсэн ба 540 орчим бүтээл туурвижээ. Түүний ихэнх зураг хувийн цуглуулгад байдаг юм уу үр удамд нь харьяалагддаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ