Жорж Флойдыг хөнөөсөн цагдаа 22.5 жилийн хорих ял сонсов
Сануулахад, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаа нар африк гаралтай америк иргэн Жорж Флойдыг саатуулсан. Баривчлах үеэр цагдаагийн офицер Дерек Шовин түүний хүзүүн дээр өвдөглөсөн ба мөнөөх эрэгтэй "Амьсгал боогдоод байна" хэмээн хашгирсан ч хууль сахиулагчид огт тоосонгүй. Үүнээс улмаас хохирогч сэхээн амьдруулах тасагт нас барж, үүний дараа эсэргүүцлийн давалгаа дэлхий нийтийг хамарсан юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Тангарагтны шүүх Д.Шовиныг хоёр, гуравдугаар зэргийн аллагад буруутай, мөн хоёрдугаар зэргийн хайхрамжгүй байдлаас болж, Ж.Флойдыг үхэлд хүргэсэн гэм буруутай гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ