МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүх намаасаа татгалзаж, дараагийн дарга нь тодорно
МАН-ын Бага хурал өнөөдөр 08:00 цагт хуралдахаар тов зарласан. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээсээ татгалзаж, намын даргын тамгаа дараагийн хүндээ түр шилжүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээсээ татгалзах хуулийн заалттай тул 11:40 цагт тангараг өргөхөөс өмнө ийнхүү намын дотоод асуудлаа шийдэхээр хурал зарласан юм.
Намын даргын тамгыг тус намын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын аль нэг нь авах магадлалтай гэгдэж байсан бол Удирдах зөвлөл өчигдөр (2021.06.24) хуралдаж, намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг намын дотоод дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэд тамгаа түр шилжүүлэхээр санал нэгджээ.
Тус намын Бага хурал бямба гарагт үргэлжилж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ