БНХАУ-д занарын нефтийн хамгийн том нөөцийг нээжээ
Тус улсын газрын тосны "CNPC" компани тэрбум тонн хэмжээтэй занарын нефтийн хамгийн том нөөцийг нээснээ зарлав. Гансу мужийн Ордост газрын тосны шинэ ордуудыг судалсны үр дүн нь энэ аж. БНХАУ занарын нефтийн томоохон хэмжээний хайгуул, олборлолт эхлүүлж, Гансу мужийн Чинчэн хошуунд 2019 оноос занарын нефть үйлдвэрлэж эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь тус улсын "хар алт"-ны импортоос хамаарах өсөлтийг зогсооход туслах гэнэ. Өнөөдөр БНХАУ импортоор дамжуулан, үндэсний газрын тосны хэрэглээний 70 орчим хувийг хангаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ