Дэлхийн 80 гаруй оронд Энэтхэгийн “Дельта” вирусын мутаци дахин сандаргаж эхэллээ

Дэлхийн 80 гаруй оронд тархаад байгаа Энэтхэгийн “Дельта” вирусын мутаци хамгийн хүчтэй тархалт өндөртэй мутаци бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч энэ мутаци тархсанаар дахин вирусын тархалт нэмэгдэхээс санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Англид шинээр халдвар авагсдын 90%-иас дээш нь энэхүү делта мутацийн халдвар авсан байна.
???????????? БНСУ-д ч мөн Английн “Альпа” вирусын мутацийн дараа 2-рт дельта мутациар халдварласан хүн олон байна. Энэхүү дельта мутаци нь Английн альпа мутацийг бодвол халдварлах чадвар даруй 40 – 60%-иар илүү хүчтэй болох нь судалгаагаар батлагдсан байна.
????‍???? Дельта мутаци нь вакциний үр дүнг сулруулах аюултай бөгөөд 1-р тунгаа тариулсан тохиолдолд үр дүн хангалттай биш боловч 2-р тунгаа тариулсан тохиолдолд 60-88% үр дүнтэй гэж үзэж байгаа юм байна. Ялангуяа залуу хүмүүсийн дунд халдварлах явдал өндөр байгаа учраас залуучуудын вакцинжуулалтыг яаравчлах хэрэгтэй байна гэжээ.
???????????????? Коронагаа хумьсан гэж үзэн маскаа тайлсан Изриаль улсад ч дельта мутацийн халдвар дахин дэгдэж эхлээд байна. Изриаль улс 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлаа яаравчлан идэвхижүүлж байна. Изриаль улсад дельта мутацит вирус тархаж эхэлснээс хойш өнөөдөр шинээр халдвар авагсдын тоо 125 гарсан нь 2 сарын дараах хамгийн олон хүн халдвар авсан үзүүлэлт болсон байна. Тиймээс олон нийтийн газар болон төрийн байгууллага зэрэг олон хүн бөөгнөрсөн газарт маскаа дахин зүүж эхлэхийг шаардаж байна.
????????????????Дельта мутацийн тархалтаас болж Оросын Москва хотод вакцинд хамрагдсан болон сөрөг хариутай хүн л цайны газар, бар ресторанаар үйлчлүүлэхийг зөвшөөрч байгаа бол
???????????????? Португали улсад дельта вирусын мутацийн тархалт өндөр байгаа тул нийслэл Лиссабонд хөдөлгөөнийг хориглосон арга хэмжээ авч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ