Вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд л онцлог байдаг COVID-19-ийн нэг гол шинж тэмдэг

    Их Британийн эрдэмтэд  вакцин тариулсан хүмүүст л илэрдэг коронавирусийн халдварын нэг онцлог шинж тэмдгийг  илрүүлснийг Expess сайтад мэдээлжээ. Манай гарагийн коронавирусийн томоохон судалгаа – “ZOE COVID Symptom Study” болон шинж тэмдгийг ажиглах сайтын хавсралтын материалаас үзвэл,  вакцинд хамрагдсан хүмүүст энэ шинж тэмдэг байнга найтаалгах байдлаар  илэрдэг байна. 
Эрдэмтдийн хэлснээс үзвэл, өмнө нь вакцин тариулсан ч,  яалт ч үгүй коронавирусийн халдвар авсан хүмүүс  чухамхүү ингэж найтаалгахыг өвчний шинж тэмдгийн нэг хэмээн тодорхойлж байжээ. 
Вакцин тариулж, ингэхдээ шалтгаангүйгээр гэнэт найтааж эхлэвэл,  гэртээ байж,  COVID-19-ийн шинжилгээ өгөхийг судлаачид ийм өвчтөнүүдэд уриалсан байна.  Тийнхүү вакцин хийлгэсэн хүмүүс  халдвар авах магадлалтай ч,  яагаад вакцин тариулах хэрэгтэйг шинжээчид тодруулан тайлбарласан байна. Юу гэвэл, бүрэн хамгаалалт гэж байхгүй, гэхдээ вакцин хийлгэсэн хүмүүст өвчин хүндрэлгүй , хөнгөн явцтай байдаг бөгөөд энэ нь вакцин хийлгэхийн нэг гол шалтгаан юм.  
Коронавирусээс хамгаалагдсан хүмүүс л зургаадугаар сарын 28-наас Москвагийн ресторан, кафены газруудаар үйлчлүүлэх болно. Энэ нь  нэг бол вакцинд хамрагдсан, эсвэл  сүүлийн зургаан сард коронавирусээр өвчлөөд, эдгэрсэн хүмүүс юм. Нийслэл болон бусад зарим бүс нутагт заавал вакцинд хамрагдахыг шаардаж байгаа ажээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ