Коронавирусээр халдварлагчдын тоо найман долоо хоног дараалж буурчээ

      "Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо найм дахь долоо хоногтоо, эл өвчнөөр нас барагчдын тоо долоон долоо хоног дараалан буурлаа" гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт мэдээлэв. "Энэ бол сайн мэдээ. Гэхдээ л дэлхий даяар шинээр халдварлагсад, нас барагчдын тоо их хэвээр байна" хэмээн тэр онцоллоо. Өнгөрсөн долоо хоногт COVID-19-өөр 2,5 сая гаруй хүн халдварлаж, 64 мянга орчим хүн нас баржээ. "Энэ бол бидний мэдэж байгаачлан минут тутамд бүртгэгдэж буй 0 тохиолдол, зургаан нас баралт юм" гэж ДЭМБ-ын ерөнхий захирал нэмж хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ