МАН энэ сарын 25-нд бага хурлаа хийж , Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгох уу?

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд буюу Баасан гарагт тангаргаа өргөнө. 

Түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын дарга болон гишүүний эрх үүргээсээ албан ёсоор түдгэлзэнэ. Тэгвэл эрх баригч нам Их хурлыг хойшлуулж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Бага хурлаа хуралдуулахаар болжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 25-ны өдөр 11:40 цагт товлогдсон юм. Харин Бага хурал тангараг өргөх ёслолын өмнө болох аж.

Бага хурлаар намын даргаа томилох бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгоно хэмээн эх сурвалж мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ