Ираны шинэ ерөнхийлөгч Ж.Байдентэй уулзахаас татгалзав

    Ираны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ибрахим Раиси АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзахаас татгалзлаа. АНУ-ын хориг арга хэмжээг цуцлахыг шаардсан тэр, төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээрээ ийм мэдэгдэл хийжээ. Энэ талаар Reuters агентлаг мэдээлсэн аж. "АНУ нь Ирантай байгуулсан "Үйл ажиллагааны нэгдсэн цогц төлөвлөгөө" гэж нэрлэгдэх цөмийн хэлэлцээрт эргэн орох ёстой" хэмээн мэдэгдсэн И.Раиси бүх хориг арга хэмжээ цуцлагдсан ч Ж.Байдентэй уулзахаас татгалзлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ