Ким Чен Ун өлсгөлөн нүүрлэж байгаа тухай зарлажээ
Японы телевизийн NHK суваг “Нодон синмун“ сонинд бичсэнийг иш татахдаа, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны бүгд хурал дээр үг хэлэхдээ, тус оронд хүнсний хомсдол үүсч болзошгүй тухай мэдэгдсэнийг мэдээлсэн байна. “Ноднин жилийн хар салхинаас учирсан хохирлоос болоод үр тариа хураах төлөвлөгөө тасарч, үүнээс үүдэн одоо хүн амыг хүнсээр хангах талаар ноцтой байдал бий болж байна” гэж Хойд Солонгосын удирдлагчийн хэлснийг иш татжээ. Коронавирусээс болоод БНАСАУ-д авсан хөл хорих арга хэмжээг сунгасан нь “хүн амыг хувцас хунар, хоол тэжээл, орон сууцаар хангахын төлөө тэмцэл сунжирахад хүргэлээ” гэж Ким Чен Ун хэлсэн байна.
Үүнээс гадна, тэр шинэ “хүнд хэцүү аянд” бэлэн байхыг Хойд Солонгосын нам, ард түмэнд уриалжээ. Улс орон олныг хамарсан өлсгөлөнгөөс үүдсэн эдийн засгийн хүнд хямралтай байсан ХХ зууны 90-ээд оны үеийг БНАСАУ-ын түүхэнд ийм нэр томъёогоор тодорхойлдог юм. Ким Чен Ун өөрөө мэдэгдэм турсныг Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үүнээс өмнө мэдээлж байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ