Гвинейд гарсан эбола вирусийн тархалт ариллаа
"Гвиней улсад гарсан эбола вирусийн дэгдэлт ариллаа" гэж ДЭМБ-аас зарлав. Тус байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас "42 хоногийн турш шинээр батлагдсан юм уу магадлалтай тохиолдол бүртгэгдсэнгүй" хэмээн мэдээллээ. Уг мэдэгдэлд "Гвиней улсад хоёрдугаар сарын дундуур гарсан эбола вирусийн тархалтыг өнөөдөр хүлээн зөвшөөрч байна" гэж дурджээ. Түүнчлэн өвчний өмнөх дэгдэлтээс олж авсан туршлага вирусийн тархалтыг хурдан зогсооход тусалсан гэж тайлбарласан аж. Тус улс хүн амаа бөөнөөр нь вакцинжуулж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ