Европын холбоо нэг удаагийн хуванцарыг худалдаалахыг хориглоно

Европын холбоо байгаль орчины бохирдолтой тэмцэх зорилгоор нэг удаагийн хэрэглээний зориулалттай хуванцар хэрэгслүүдийг 2021 оны 7-р сарын 3-наас эхлэн худалдаалахыг хориглох юм байна.
Хуванцар хог хаягдал бол манай гаригийн тэнгис далайд тулгардаг томоохон бэрхшээлүүдийн нэг юм. Хоолны хутга сэрээ, соруул, бөмбөлөг, гялгар уут, сав баглаа боодол зэрэг нэг удаагийн хуванцар хэрэгсэл нь энэ бохирдлын ихэнх хэмжээг бүрдүүлдэг. Өдөр тутмын эдгээр жижиг зүйлсийг ихэвчлэн далайн амьтад залгидаг бөгөөд заримдаа хэдэн зуун жил задрахгүйгээр оршин байдаг.
Жишээлбэл, далайн усанд хуванцар соруул 200 гаруй жил болдог бол хуванцар аяга нь задрах гэж 450 хүртэл жил зарцуулдаг. Энэхүү гамшигтай тэмцэхэд туслах зорилгоор 2021 оны 7-р сарын 3-наас эхлэн нэг удаагийн хэрэглээний хуванцарыг хориглох болно.
Энэхүү хоригийг 2018 онд дэвшүүлж, 2019 онд ЕХ-ны удирдагчид шийдвэрлсэн бөгөөд "Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний удирдамж" гэгдэх энэхүү хориг нь 2021 оны 7 сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх нь ээ.
Европ даяар нэг удаагийн хэрэглээний хуванцар эдлэлүүдийг орлох тохиромжтой хувилбаруудыг хэдийнэ сурталчилж эхэлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ