Ибрахим Раиси Ираны ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
"Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ибрахим Раиси ялав. Тэрээр нийт 17,6 сая гаруй хүний санал авлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд 28,6 сая хүн санал өгсөн юм" гэж Ираны сонгуулийн төв штабаас мэдээллээ. Ираны төрийн тэргүүний сонгуульд анх удаа долоон нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч гурав нь нэрээ татжээ. Ингээд Ираны шүүх засаглалын тэргүүн Ибрахим Раиси, өөр хоёр консерватор улс төрч болох Тохиромжтой байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резай, Ираны парламентын дэд дарга Хоссейн Газизаде Хашеми, мөн шинэчлэгч, Ираны Төв банкны тэргүүн асан Абдольнасер Хеммати нарын хооронд өрсөлдөөн болсон аж.
Одоогийн ерөнхийлөгч Хассан Роуханигийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа тул сонгуульд оролцсонгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ