Канад улс АНУ-аас хил хаах хугацаагаа сунгав
Канад улс 2020 оны гуравдугаар сарын 21-ний өдөр АНУ-аас хилээ хааж, хоёр улсын иргэдийн шаардлагагүй бүх хөдөлгөөнийг хориглосон билээ. Харин дараа нь ерөнхий сайд Жастин Трюдогийн тайлбарласанчлан дээрх хязгаарлалт нь хоёр орны ард иргэдийн хилээр нэвтрэх ердийн өөрөөр хэлбэл аюулгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй болох хүртэл үргэлжилнэ. Одооны хязгаарлалтыг зургадугаар сарын 21-ний өдөр хүртэл тооцож буй бөгөөд Канад, АНУ хоёрын хооронд бараг 9 мянган км урт хил бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ