ОХУ-д коронавирусийн чухал дөрвөн мутацийн туршилтыг боловсруулжээ

"ОХУ-ын Холбооны био анагаах ухааны агентлагийн мэргэжилтнүүд коронавирусийн хамгийн чухал мутацийг тодорхойлох туршилт боловсруулжээ" гэж тус агентлагийн вэбсайтад мэдээллээ. Тэд SARS-CoV-2 вирусийн альфа ("британийн", B.1.1.7), бета ("өмнөд африкын", B.1.351), гамма ("бразилын", P.1), дельта ("энэтхэгийн", B.1.617.2) мутацийн зам мөрийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Тус агентлагийн Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирлын орлогч Герман Шипулин туршилт ирэх сарын эхээр болох талаар мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ