У.Хүрэлсүхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
- УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх
- УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх
- УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа.
Тогтоолын төслийг танилцуулсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Тогтооолын төсөл батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ