УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад холбогдох хэрэг ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байна

Цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг шалгаж байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргана.

Шалгагдаж байгаа хэргийн талаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ