Путин улсын думийн сонгуулийн товыг зарлав

  Оросын ерөнхийлөгч Владимир Путин шинээр сонгогдох улсын думийн депутатуудын сонгуулийг товлох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Кремлийн хэвлэлийн албанаас ингэж мэдээлсэн байна.  Депутатын сонгууль  ирэх есдүгээр сарын 19-нд болно. Зарлиг албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Улсын думийн сонгуульд санал өгөх журмын тухай шийдвэрийг эпидемиологийн нөхцөл байдлыг харгалзан гаргана гэдгийг Сонгуулийн төв комиссын дарга Элла Панфилова түрүүнд нь мэдэгдэж байсан юм.   
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ