COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн зарим хүнд эсрэг биет үүсэхгүй байж болно

Коронавирусээс сэргийлэх вакцин хийлгэсний дараа иргэдийн 8-10%-д нь эсрэг биет үүсэхгүй байж болно. Москва хотын клиникийн 40 дүгээр эмнэлгийн (Коммунаркийн эмнэлэг)  ерөнхий эмч Денис Проценко ингэж хэлжээ.

“Ийм байдал үүсч болно, 8-10% (тарилга хийлгэсний дараа эсрэг биет үүсэхгүй байгаа хүмүүсийн)  гэдэг нь  судалгаагаар бидний олж авсан тэр тоо юм” гэж Проценко нийтлэлч Александр Цыпкины Instagram-аккаунтад өгөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ийм тоо баримт байгаа хэдий ч,  вакцин тариулсан иргэдийн 90%-д эсрэг биет үүсч байгааг тэр тэмдэглэжээ. “Энэ бол сайн тоо” гэж эмч хэлсэн байна.

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ