Австралид яагаад хулганы гамшиг тохиолдов?
Сая сая хулгана Австралийн фермэрүүдийг хядаж байна.
10 сарын өмнө эхэлсэн хулганы энэ хэт их болсон үзэгдэл энэ жилийн шинэ ургац, тоног төхөөрөмжийг сүйтгэж байна.
Гол асуудал нь хулганад хазуулсан хүмүүс эмнэлэгт хүргэгдэж, хүнд байдалд байна.
Тэгвэл энэ удаад Австралид нүүрлээд байгаа хулганы гамшигийн тухай таны мэдэх хэрэгтэй зүйлсийг багтаалаа.
ЯАГААД ХУЛГАНЫ ГАМШИГ ТОХИОВ?
Хулгануудад 2017-2019 онд болсон их гантай жилүүдэд “үржлийн таатай” үе нь тохиосон юм. Анх 2020 оны ургац хураах үеэр хулгана үзэгдэж эхэлжээ. Тэр жилдээ хулгануудыг иддэг амьтад ганд ихээр үхсэн нь хулганууд зунаас намар болтол үржсээр NSW муж даяар тоо толгой нь асар их өсчээ.
Ингээд л өвлийн ургац, сайн зассан ичээндээ сайтар идэж хүйтэн цаг агаарыг тэсч гарч иржээ. Одоо тариаланчид тэднийг устгахын аргагүй болтол урьд өмнө байгаагүй олон болж байна.
ХУЛГАНУУД ХААНА БАЙГАА ВЭ?
Эдгээр хулганууд NSW мужаас Queensland-ын өмнөд, Victoria-н хойд болон South Australia муж хүртэл тархчихаад байна.
Хулгана маш хурдан үрждэг бас хурдан нууддаг учраас одоогоор яг хэдэн хулгана нүүрлээд байгааг хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан сая сая хулгана байгаа гэж шинжээчид хэлж байна. Энэ бүхэн Dubbo, Coonamble, Warren, Nyngan болон Narrabri зэрэг NSW мужийн баруун хэсгээс эхэлж, бусад нутгуудад тархаад байна.
ТАРИАЛАНЧДАД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ВЭ?
Хулганаас болж тариаланчид хэдэн зуун мянган долларын ургац, тэжээлийн хохирол амсаж байна.
Дээр нь хоол хүнстэй холбоотой бизнес эрхэлдэг орон нутгийн бизнес эрхлэгчид, айл өрхүүд ч хохирсоор байна. Хулгана бас машин, тоног төхөөрмжид ч асар их хохирол учруулж байна. Тэднийг устгах нь ч үнэтэй болоод байна. Ийм мөнгөн хохиролоос гадна олон хүн нойргүй хонож, стрессдсэнээр хохирол өссөөр.
ХУЛГАНЫ ГАМШГИЙГ ЯАЖ АРИЛГАДАГ ВЭ?
Өлсгөлөн эсвэл өвчин бол хулганы гамшигийг дуусгах гол арга гэж болно. Одоо ургацын үе буюу тэдний хувьд идэш ихтэй үед энэ гамшгийг дуусгах тодорхой арга байхгүй гэхэд болно.
Тариаланчид болон тухайн нутгийн оршин суугчид хулганад “өгөөш”өгөхгүй байхад гол нь анхаарах хэрэгтэй. Үгүй бол байдал ирэх хавар гэхэд бүр ч дордож мэдэхээр байна гэж шинжээчид хэлж байна.
ТАРИАЛАНЧИД ХУЛГАНЫГ ЯАЖ УСТГАЖ БАЙГАА ВЭ?
Тэд одоогоор Zinc phosphide гэх химийн бодис хэрэглэж байна. Ингэж хордуулсан нэг үр л гэхэд нэг нас бие гүйцсэн хулганыг устгах чадалтай. Ингэснээр нэг шөнийн дотор үй олон хулганыг устгаж байгаа хэмээн тариаланчид мэдээлжээ.
NSW мужийн удирдлагууд химийн гаралтай хулганы хор /bromadiolone/ ашиглах зөвшөөрөл авахаар Australian Pesticides and Veterinary Medicines Authority-дээ яаралтай хандсан байгаа.
Bromadiolone нь ахуйн нөхцөлд эсвэл аж ахуйн нэгжийн байранд л ашиглагдах зөвшөөрөлтэй байсан юм. Өмнөх зөвшөөрөл нь хөдөө аж ахуйн салбарт ашиглагдах хугацаа нь дууссан бөгөөд сунгаагүй байжээ. Энэ хор байгалийн бусад ан амьтанд хэрхэн нөлөөлөх бол гэсэн болгоомжлол байгаа.
ХУЛГАНА ХОТУУДРҮҮ НҮҮДЭЛЛЭХ ҮҮ?
Хулгана бол нүүдэллэдэг амьтан биш бөгөөд үүрнээсээ 100 метрээс хол явдаггүй. Гэсэн ч сүүлийн судалгаагаар олон зуун метр, километр ч явсан байгаа юм.
Хулгана орон нутгаас хотруу шилжиж байна гэсэн мэдээлэл нэмэгдэж болох ч энэ нь хүний суурьшсан газар гэхээс илүү нутагшуулсан байж болох юм.
Хулгана хүн амьдардаг газар амьдардаг ч тэр бүр ил гарч ирдэггүй юм. Одоо байгаа төрөл нь хоол хүнстэй газар, агуулахад голдуу амьдардаг. Тэд одоогийн хүйтэн үед гэрт дулаан оромж хайж яваад харагдаж болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ