ХҮН-аас наадмаа хойшлуулж, төсвийн тодотгол хийхийг шаардлаа
Хөдөлмөрийн үндэсний намаас шаардлага гаргаснаа мэдээллээ. Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг “Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд өндөр түвшинд байгаа ч халдвар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна” гэв. Шаардлагад,
- Үндэсний баяр наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах Наадамд тусгасан төсвийг файзер вакцин авч 12-оос дээш насны хүүхдүүдийг хамруулах
- Нөгөөтэйгүүр долоодугаар сард хөл хорио тогтоохгүй байх
- Төсвийн тодотголыг яаравчилж, нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах
- Зорилтот бүлэгт анхаарах төсвийн тодотгол хийхийг шаардаж байна гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мутацлагдсан халдвар орж ирсэн байна гэж эрдэмтэд мэдэгдэж байгаа. Баяр наадмаа хийх цаг нь биш байна. Тохиолдлын тоо буурсан тохиолдолд хийж болно. Нөгөөтэйгүүр дотоодын аялал жуулчлалаа дэмжих нь зүйтэй байна гэсэн уриалгыг гаргаж байна. Нийт аялал жуулчлалын орлогын 73 хувийг дотоодоос олдог гэсэн судалгаа бий. Монголчууд гэр бүлээ аваад дотоодынхоо аялал жуулчлалыг хийх нь зүйтэй гэж уриалж байна. Сонгууль дууссан. Тиймээс хаврын чуулган завсарлахаас өмнө төсвийн тодотголоо хийх хэрэгтэй. Гэхдээ долдугаар сарын 1 хүртэл үйлчлэхээр зохицуулсан хөнгөлөлтөө зогсоож болохгүй. Хүүхдийн мөнгө нь хамгийн нүдээ олсон. Тиймээс 100 мянгаас шууд 20 мянга руу унагаж болохгүй. Амьжиргааны түвшин доогуур, өнчин хүүхдүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгодог 288 мянган төгрөгийн тэтгэмжээ бууруулж болохгүй. Ийм шалгааны улмаас төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Ковидын улмаас Засгийн газар төсвийн хяналтаа өөртөө авсан байгаа. Цаашдаа УИХ энэ асуудлыг шийдэж, хяналтаа тавих хэрэгтэй. Популист шийдвэр гаргахгүй байх нь чухал. Тиймээс эрдэмтэд, судлаачдынхаа үгийг сайн сонгох хэрэгтэй. ХҮН-аас ч үүнд анхаарна. Харин буруу зүйлтэй эвлэрэхгүй” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ