Орос, АНУ-ын тэргүүнүүдийн уулзах Ла Гранж харшид сүүлчийн бэлтгэл ажил дуусч байна

        Одоо Ла Гранж харшид сүүлчийн шахуу бэлтгэл ажил хийгдэж байна. Хоёр Ерөнхийлөгчийн лимузин машин гол хаалганы дэргэд зогсох бөгөөд энд бараг бүх зүйл мөн бэлэн болжээ. Энд Орос, АНУ болон хүлээн авагч орон болох Швейцарын  төрийн далбааг байрлуулсан байна. Харшны өмнөх талбайд бүх сэтгүүлч байрлах юм. 
     Женев хотод аль ч утгаар халуухан байна. Харшид хөдөлгөөнт агааржуулагч төхөөргүүд суурьлуулж,  энд хадгалагддаг хуучны номуудын нэг хэсгийг зөөж гаргахад хүрчээ.  Хоёр ерөнхийлөгч  эндэхийн номын санд уулзах аж. 
Вилла Ла Гранж (villa La Grange). Чем известно место встречи Байдена и  Путина: bumerang777 — LiveJournal

     Дээд хэмжээний уулзалтаар Сири, Украин, тухайлбал Донбассын асуудал хэлэлцэх нь тодорхой юм. Бас хэлэлцэх гол гол асуудлаас хоёр тал стратегийн тогтвортой байдлын асуудлыг онцолж байна. “Түрүүлж цохилт өгсөнөөр эсрэг талынхаа гарыг мухарлах ямар нэг мэдэгдэхэйц давуу байдал бий болгохгүй байх тийм цөмийн хүчний  бүтэц бүрдүүлэх нь давын өмнө чухал юм.  Ингэх нь Орос, АНУ-ын аль алиных нь эрх ашигт нийцнэ. Учир нь,  түрүүлж цохилт өгөх гэж санаархах нь нөхцөл байдлыг хамгийн аюултайгаар тогтворгүй болгох юм.  Тийнхүү,  хоёр тал энэ асуудалд нухацтай хандаж, ямар нэг шийдэл эрж хайх болно гэсэн сэтгэгдэл төрж байна” гэж  улс төр судлаач Дмитрий Саймс тэмдэглэжээ. 
     Ер нь хэлэлцэх асуудал зөндөө байгаа нь мэдээж.  Энэ нь цар тахал, экологи, уур амьсгал, Арктик дахь хамтын ажиллагаа зэрэг юм. Мөн кибер аюулгүй байдал, Белорус, Уулын Карабах дахь хэрэг явдал, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны байдал юм.  

Жо Байден Владимир Путинээс бараг нэг хоногийн өмнө Женевт иржээ. Америкийн ерөнхийлөгч Жо Байден Путинтэй хийх уулзалтад бүтэн долоо хоног эрчимтэй бэлтгэж,  хэлэлцээ хийх өөрийн тактикийг туслахуудтайгаа өглөө бүр судлаж байгаа ажээ.
     Байден Брюссельд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараахан хэлэхдээ, “Би өмнө нь түүнтэй  уулзаж байсан. Тэр ухаалаг, чанга хүн, тэр сонирхолтой өрсөлдөгч гэдгийг би бас хэлэх байна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.  Тун саяхан оросын ерөнхийлөгчийг алуурчин хэмээн хэмээн цоллож байсныг Байденд сануулсан байна. Харин үүнд түүний өгсөн хариултыг шууд ойлгох боломжгүй байжээ.  Энэ бүгд нь Женевт тодорхой асуудал үүсгэж болох талтай. Юу гэвэл, Оросын ерөнхийлөгч толгойдоо асар олон тоо баримтыг байнга хадгалж явдаг. Харин америкийн удирдагч нэлээд хэдэн өдрийн өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр Сирийг Ливитэй гурван ч удаа андуурч будилсан юм. 
   Ер нь  Цагаан ордны шаардсанаар, хоёр ерөнхийлөгчийн хамтарсан хэвлэлийн хурал хийхгүй байхаар шийдсэн нь тийнхүү цаанаа  учиртай биз.  “Ийм уулзалт хийх нь америкчуудад хэрэгтэй.  Оросын талынхаас ч илүү хэрэгтэй байж болох.  Орос, Хятадын хооронд цэргийн холбоо тогтоочихгүй байхыг Америкийн тал яалт ч үгүй зорин эрмэлзэх болно. Тэд ийм холбооноос маш их эмээж байгаа юм” гэж германы олон улсын сэтгүүлч Александр Рар онцлон тэмдэглэжээ.  
    Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд хэлэхдээ, Ла Гранжийн харшид болох хэлэлцээ гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхлээд хоёр орны удирдагч төлөөлөгчдийнхөө хэдхэн гишүүн оролцсон нөхцөлд  өөрсдийнх нь сэтгэлийг эзэмдэж буй асуудлуудыг хэлэлцэж, дараа нь зөвлөхүүд болон туслахууд тэдэнтэй нийлнэ. Ингэсний дараа завсарлага хийж, сүүлд нь хэлэлцээ өргөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилнэ. Цаг хугацааны хязгаар байхгүй” гэж мэдэгдсэн юм.  

Дашрамд дурдахад, АНУ-д суугаа Оросын элчин сайд Анатолий Антонов, Орост суугаа АНУ-ын элчин сайд Жон Салливан нар Женевт бас ирэх юм.  Дипломатын хямралын улмаас  тэр хоёрыг зөвлөлдөх зорилгоор түрүүнд нь хоёр талын нийслэлд дуудан ирүүлсэн билээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ