Мутациас болоод коронавирусийг эмчлэх нь эмч нарт улам хэцүү болж байна

    Москвагийн Коммунаркийн коронавирусийн эмнэлгийн ерөнхий эмч Денис  Проценкогийн хэлснээр, сүүлийн үед эмч нар ковидыг эмчлэхэд мэдэгдэхүйц бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд учир нь эмчлүүлэгчдийн нэг хэсэг нь  цар тахлын эхэнд боловсруулсан эмчилгээний аргаар эмчлэгдэхгүй байна гэж ТАСС агентлаг уламжилжээ.     
   Коронавирусийн халдвар авсан нь нотлогдсон үед ерөнхий практикийн журмаар хэрэглэгддэг эмчилгээний аргуудад бие махбодиос  хүлээгддэг хариу үйлдэл  илрэхгүй байгаа  эмчлүүлэгсэд улам олширох боллоо гэж Проценко тодруулан тайлбарласан байна.     Тийнхүү ерөнхий эмч вирусийн хувьсал ондоошлыг бий болсон нөхцөл байдлын байж болох нэг гол шалтгаан хэмээн тодорхойлжээ.  Сүүлийн жил хагасын хугацаанд коронавирус өөрчлөгдсөнийг нотлож болох тохиолдолуудтой мэргэжилтнүүд саяхнаас тулгарах боллоо гэж тэр хэлсэн байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ