2019 онд коронавирус үүссэнийг тогтоожээ

     "Тус улсад хийсэн цусны дээжийн судалгаагаар америкчууд анх 2019 оны 12-р сард коронавирусээр өвдсөн болохыг харууллаа" гэж Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдэгдэв. Уг тайлангийн үр дүнгээс үзэхэд SARS-CoV-2 халдвар үүнээс ч өмнө дэлгэрсэн байж болзошгүй гэнэ. Эл судалгаа 2020 оны нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 18-нд 50 мужаас америкчуудын ирүүлсэн 24 мянга гаруй цусны дээжийг нарийвчлан шинжилсэн эрдэмтдийн ажлын үр дүнд үндэслэсэн болно.                             
Шинжилгээнд хамрагсдын зарим нь нэгдүгээр сард аль хэдийнэ эсрэг бөөмтэй болсон байсан ба тэд тухайн үед халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй мужуудад амьдарч байв.                  
Өмнө нь БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын шинэ төрөл лабораториос алдагдсан гэсэн таамаглалыг няцааж байсан юм. Харин Орон нутгийн нян судлалын хүрээлэнгийн тэргүүлэх мэргэжилтэн Ши Жэнли сэтгүүлчдэд "Энэ бүх мэдэгдэл ямар ч үндэслэлгүй" хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ