Өнөөдөр анх удаа онгоцоор нэг ч буулгүй Атлантын далайг давсан өдөр


1919 оны 06-р сарын 15-ны өглөө 08:45 цагт баруун Ирландын Galway хотын ойролцоо нэгэн онгоц газардав. Энэ бол одоогийн Канадын нутагт байх St. John's хотоос гараагаа эхлэн бүтэн 16 цаг нисч Атлантын далайг нэг ч газардалгүй туулсан Английн домогт нисгэгч John Alcock, Arthur Brown нар түүхэнд нэрээ үлдээсэн анхны ТрансАтлантик нислэгээ амжилттай дуусгаж байгаа нь тэр.
Тэд Британы Vickers Limited компанид үйлдвэрлэсэн, 1-р дайны сүүл үед хүнд бөмбөгдөгчөөр ашиглаж байсан Vickers Vimy онгоцыг жаахан сайжруулан ашигласан байна.
Жон Алкок нь 1892 онд Манчестр хотд төрсөн бөгөөд хар багын л нисгэгч болох сонирхолтой хүү байж. Тэрээр 1912 оны 11-р сард нисэх эрхийн үнэмлэхээ авсан бөгөөд дэлхийн 1-р дайнд оролцож байхдаа онгоцных нь хөдөлгүүр эвдэрснээс Туркд хоригдож байжээ. Дайн дууссаны дараа нисгэгчийн ажлаа үргэлжлүүлэх хамгийн сайн замнал бол Лондоны Daily Mail сонины зарласан Атлантын далайг 72 цагийн дотор гатлаж /Америк тивийн аль ч хамаагүй эргээс Англи, Ирландын аль ч хамаагүй эрэг хүртэл/ ирсэн нисгэгчид 10,000 фунтийн шагнал өгнө гэсэн уралдаанд оролцох хэмээн үзсэн байна.
May be an image of 2 people


Харин инженер Артур Бровн 1886 онд Шотландад амьдардаг Америк гэр бүлийн хүү болон мэндэлжээ. Түүнийг бага байхад гэр бүл нь Манчестерлүү нүүсэн бөгөөд тэрээр дайн эхлэхээс өмнө инженерийн гараагаа эхэлсэн байсан юм. Тэрээр мөн л дайны хоригдол байж үзсэн. Бровныг агаарын навигацын чадвараа хөгжүүлж байхад Алкок өөрийн нислэгийн чадвараа сайжруулахын тулд Викерс компанийг зорьсон байдаг. Викерсийн хувьд ихэр хөдөлгүүртэй Вими 4 онгоцоо Атлантын далайг давах тэмцээнд оролцуулахаар бэлдэж байсан ч хараахан нисгэгчээ олоогүй байсан юм. Эхний 12 онгоц ашиглалтанд гараад харин 13 дахь Вими Атлантыг туулах аялалын хөлөг болохоор үйлдвэрлэгдээд байсан бөгөөд Алкоок “13 бол миний азтай тоо” гэж хэлсэн нь Викерсийн багийнханд таалагдан түүнийг нисгэгчээр сонгосон байна. Ингээд Вимиг холын нислэгт бэлдэн сайжруулах ажил эхлэж бөмбөг тээвэрлэх зориулалттай зайнд нэмэлт шатахууны сав суурилуулж байв. Яг энэ үед ажилгүй удсан Бровн Викерс дээр ажил хайн ирсэн бөгөөд түүний холын зайн навигацын талаарх мэдлэг нь Алкокын навигацын инженерээр сонгогдоход хангалттай байсан юм.
Уралдаанд хэд хэдэн баг өрсөлдөж байсан юм. Алкок, Бровн хоёрыг Сэйнт Жонс хотд ирэхэд Handley Page багийнхан эцсийн шатны туршилтаа хийж байв. Гэвч тэдний онгоц эцсийн мөчид алдаа заан төгс биш байдал үзүүлсэн юм. Харин энэ хооронд Викерсийнхэн маш шаламгай ажилласан бөгөөд Handley Page багийнхныг бас нэгэн туршилтаа хийж байхад 06-р сарын 14-ний өдрийн 1 цаг 45 минутад Lester's Field-ийн нисэх талбайгаас хөөрсөн юм. Тэд хос Rolls-Royce Eagle 360 hp хөдөлгүүртэй Викерс Вими онгоцоо газар дээрх Eric Platford инженерээр удирдуулсан Rolls-Royce багийн тусламжтайгаар хөөргөсөн.
Нислэг үнэхээр хүнд байсан. Хэт их түлштэй онгоц тэгш бус гадаргуутай талбайгаас арай гэж хөөрсөн бөгөөд бараг л модны орой шүргэх дөхсөн юм. 17:20 цагийн орчимд салхиар цэнэглэгдэх ёстой цахилгаан хөдөлгүүр эвдэрч радио холбоо болон халаагуур жагсаалаас гарав. Удалгүй яндангийн хоолой хагарснаас аймшигтай чимээтэй болсон тул ярилцахад төвөгтэй болов.
Орой 5 цагийн үед тэд өтгөн манан дундуур нисэв. Энэ ноцтой үед Бровн өөрийн гар аргын навигац хэмжигч сикстант багажаа ашиглахыг оролдож байв. Уг нь ийм сохор нислэгийн үед gyroscopic гэдэг багаж ашиглах ёстой ч тэдэнд байсангүй. Алкок хоёр ч удаа удирдлагаа алдан спирал уналт хийж арай л далайд хүрэлгүй буцаж чадсан. Мөн түүний хяналтын систем эвдэрсэн тул хамар илүү хүндэрч түлш маш ихээр зарцуулж явав.
May be an image of 2 people, aircraft and outdoors

Шөнийн 00:15 цагийн алдад Бровн одддыг олж харснаар өөрийн сикстантыг ашиглан зүгээ зөв тодорхойлж чадав. Халаалтын систем эвдэрсэн тул задгай тэнгисийн дээр маш хүйтэн байв.
Шөнийн 03 цагийн орчимд тэд томоохон цасан шуурган дундуур нисэв. Бороо хайр найргүй балбаж, бүх зүйл мөстөн онгоц удалгүй нисэх чадваргүй болоход бэлэн байв. Бровн хөдөлгүүрийг цэвэрлэхийн тулд далавчаа даган авирах хэрэгтэй гэж хэлж байжээ. Бурханы аварлаар тийм аюултай зүйлд хүргэлгүй хүйтэн үүлнээс гарч чадсан байна. Ингээд 16 цагийн нислэгийн дараа Ирландын баруун эрэгт газардахд онгоц нилээн эвдэрсэн байв. Учир нь тэдний газардсан талбай нь зориулалтын бус ногоон зүлэг бүхий л талбай байв. Хоёр нисгэгч ч осолдож болох байсан боловч зөвхөн онгоцны хамар хэсэг газарт шурган эвдэрч нисгэгчид мэнд үлдсэн юм. Бровн газардсаныхаа дараа “хэрэв цаг агаар сайхан байсан бол бид Лондон хүрч чадах байлаа” хэмээн хэлжээ.
Тэд дунджаар 3,700 метрийн өндөрт нисч нийт 3,900л шатахуун зарцуулсан байв. Цагт дунджаар 185 км/ц-ийн хурдтайгаар 3,040 км замыг яг 15 цаг 57 минутанд туулахдаа далай дээгүүр 14 цаг 30 минут ниссэн гэсэн тооцоо гарчээ.
Тэднээс анхны ярилцлагыг The Connacht Tribune сонины сэтгүүлч Tom 'Cork' Kenny авчээ.
Тэд 07-р сарын 17-нд Манчестерт нисч очсон бөгөөд олон түмний гайхалтай угталт болж тэднийг агаарын баатрууд хэмээн өргөмжлөв. Дэйли Мэйлийн 10,000 фаундын шагнал дээр Алкокд State Express Cigarette Company 2,100 фаунд, Laurence R Philipps 1,000 фаундын шагнал олгов. Үүгээр ч үл баран 2 хоногийн дараа хаан 5-р Жорж хоёуланд нь Хүлэг баатар /Knight/ цол олгосон юм.
May be an image of 2 people and monument

СЭТГЭГДЭЛ БИЧИХ