"Будда" ийн тэргүүн
Эрт урьдын хамгийн сонирхолтой зан заншил бол Энэтхэгийн хунтайж Сидхарта Гаутама бөгөөд хожим нь Будда Шакямунь буюу Буддын шашныг үндэслэгч Будда хэмээн нэрлэгдсэн нэгэн байв. Тэрбээр МЭӨ 563 онд мэндэлжээ. Энэ хүний амьдралын насан туршийн зураг бидэнд хүрч ирээгүй.
Гэсэн хэдий ч, олон тооны Буддын зураг дэлхийн өнцөг булан бүрээс олдох боломжтой байв. (Энэтхэг, Хятад, Япон, тэр ч байтугай Орос улсын Тува, Халимаг)
Дэлхий ертөнцийн буддистууд Будда бол "гэгээрсэн" хамгийн агуу бурхан багш, бошиглогч гэж дээдэлдэг.
Буддын шашны лам нар, улбар шар өнгийн хувцастай, халзан толгойтой байдаг нь дэлхий дээрх хүсэл тэмүүлэлээс ариусгахыг хэлдэг хамгийн чухал зан үйл юм. Домогт өгүүлснээр Будда Өөрөө үлгэр жишээ үзүүлсэн анхны хүн байсан бөгөөд түүний номлол эхэлснээс хойш үсээ ургуулахыг татгалзаж, халзан байхыг хүссэн хэмээдэг.
Энэтхэгийн брахман тахилчид Будда болон түүний шавь нарыг жигшиж байв. Учир нь брахмануудын хувьд үс нь дээд эрх мэдэлтнүүдтэй харилцах шинж тэмдгүүдийн нэг учир хэзээ ч үсээ халзалдаггүй байна
Гэхдээ Будда Шакямуньгийн зургийг харвал түүний үсийг дүрсэлсэн байдаг. Буддагийн толгой дээрх "багц" нь боосон үс биш, харин "зөгнөлт", "гэгээрлийн гэгээрэл", "дээд чакра" гэсэн утгатай, "дээд оршихуйн" 32 тэмдгийн нэг нь толгой дээр бөмбөрцөг хэлбэртэй байдаг.
Буддын үс биш эмгэн хумс хэмээдэг.
Домогт өгүүлсэнчлэн, нэгэн өдөр өглөө эрт Будда сэтгэлгээний гүн рүү алхаж, модны доор сууж, бясалгал хийв. Олон цагийн турш тэр хөдөлгөөнгүй сууж, өөрөө дотогш оров. Нарны илч төөнөн, маш их халуун болж байсан ч агуу багш бясалгалаа үргэлжлүүлсээр байв. Дараа нь навчнуудаас хэдэн зуун эмгэн хумс мөлхөн авирч , Буддаг их нарнаас хамгаалан хувцас болон хатсан гэдэг.
Наранд онцгой солонгорон харагдах учир эдүгээ Буддыг дээдлэн шар улаан хувцас өмч наран өөд тэмүүлэх өндөр малгайг тэргүүндээ залдаг гэсэн байна.
СайханУул.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ