УИХ шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно
Улсын Их Хурлын /УИХ/ Тамгын газраас өнөөдөр /2021.06.11/ Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганыг хуралдуулахаар товлосноо зарлав. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороог 12:00 цагаас, УИХ-ын чуулганыг 14:00 цагаас хуралдуулахаар товлосон бөгөөд хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ