Албанийн парламент ерөнхийлөгчдөө хариуцлага тооцно
Энэ нь биелбэл тус улсын түүхэнд ерөнхийлөгчийг парламентаас огцруулсан анхны тохиолдол болно. Парламентын шалгалтаар И.Метег үндсэн хууль зөрчсөнийг нотлосны дараа санал хураасан гэнэ. Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр эрх баригч Социалист намд "өрөөсгөл" хандсан байна.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлчээр парламент дахь Социалист намын бүлэг И.Метег мөрдөн шалгахыг шаарджээ. Тэд тогтворгүй байдал, хүчирхийлэл өдөөж, сөрөг хүчинтэй ойртсон хэмээн ноён ерөнхийлөгчийг буруутгасан бол цаадах нь эрс эсэргүүцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ