Ч.Өнөрбаяр:АН шинэ цаг үед нийцэж шинэчлэгдэх ёстой, цахим хэлбэр рүү явах ёстой

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. 
     Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан сонгууль улс төрийн намуудын хороонд тэгш өрсөлдөөн дээр явагдаж байж бий болдог. Харамсалтай нь, өнөөдөр улс төрийн намуудын хооронд ардчилсан сонгууль явагдахгүй байна. Төр ба нам гэсэн сонгууль болдог болсон. Төсвийн мөнгийг зарцуулж, төрийн бүх байгууллагыг ашиглаж сонгууль явуулдаг тогтолцоо бий болчихлоо. 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг хэм хэмжээ бий боллоо. Үүнийг өөрчлөхгүйгээр 2024 онд шударга сонгуулийн тухай ярилтгүй. Их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. Цаашдаа ардчиллын төлөөх намуудтай нэгдэх ёстой юм байна. Ингэхгүй бол өнөөдөр Монголд МАН ба бусад гэсэн байдал үүслээ. Энэ бол хуульчлагдсан дарангуйллаас өөрцгүй. Үүнтэй АН цаашдаа тууштай тэмцэх болно.  Мөн АН-ын шинэчлэл цааш үргэлжилнэ. АН шинэ цаг үед нийцэж шинэчлэгдэх ёстой, цахим хэлбэр рүү явах ёстой гэж харж байна. Өнөөдрийн сонгуульд итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн иргэддээ, намынхаа гишүүдэд талархал илэрхийлье" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ