Нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт халдвар авч, тусгаарлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд буюу дөрөв хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж өрсөлдөж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёрхон хоногийн хугацаа үлдээд байгаа юм.

Гэвч "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр энэ тухайгаа "Миний эхнэр би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест эерэг гарлаа. Одоогоор зовиур шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Тусгаарлагдав. Бид Синофарм тариулсан байсан. Эхнийхийгээ. Хоёр дахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад яваад байсан юм. Сонгуулийн компанит ажил үндсэндээ дууслаа. Одоо ганц мэтгэлцээн" хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ