Дэлхийн хамгийн алдартай 10 музей

Та түүх, урлаг сонирхдог эсэхээс үл хамааран амьдралдаа зайлшгүй үзэх ёстой дэлхийн хамгийн алдартай 10 музейг товч танилцуулъя.

10. РЕЙКС МУЗЕЙ

Амстердам хотод музейн төв талбайн зүрхэнд байрлах Рейкс музей (Rijksmuseum) нь дэлхийн хамгийн алдартай урлагийн институтын нэг юм. Музей нь 1800 онд “Үндэсний урлагийн галерей” нэртэй байсан ба тухайн үед Нидерландын Гаага хотод байрлаж байжээ. 1808 онд харин музейг өнөөгийн Амстердам хот руу нүүлгэсэн. Жуулчид, үзэгчдэд зориулж 8000 орчим урлаг болон түүхийн үзмэрийг олон нийтэд үзүүлдэг бөгөөд музейн нийт сан хөмрөг нь 1200-2000 оны үед хамаарах 1 сая гаруй үзмэр хадгалагддаг аж.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: Нидерланд улс, Амстердам хот
  • Вэбсайт: rijksmuseum.nl
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Вермеерын Милкмайд, Ван Гогийн хөрөг зураг, Рембрантын алдартай уран зураг болох “The Night Watch” гэх мэт.

 

9. ПРАДО

Музейн өнөөдрийн барилгыг 1785 онд архитектор Хуан Де Виллануевагийн загвараар барьсан. Барилгыг уг нь анх 3-р Чарльз хааны тушаалаар байгалийн түүхийн кабинетын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байж. Гэсэн хэдий ч эцэст нь хааны урлаг болон баримлын музей болгосон. 1819 оноос эхлэн олон нийтэд нээлттэй музей болсон ба жил бүр 3 сая орчим хүн биечлэн энэ музейгээр зочилдог, 10 сая гаруй хүн онлайн орчинд үздэг дэлхийн хамгийн алдартай урлагийн музей юм.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: Испани улс, Мадрид хот
  • Вэбсайт: museodelprado.es
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Фрациско Гояагийн хэд хэдэн үзмэрүүд болон Хиеронумус Бош, Эл Греко, Петер Паул Рубенс, Титиан, Диего Велазкуез гээд алдартай уран бүтээлчдийн цуглуулгуудтай.

 

8. ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН МУЗЕЙ (MOMA)

1929 онд үүсгэн байгуулагдсан энэхүү музей нь орчин үеийн урлагийн хамгийн том төлөөлөл болсон дэлхийн номер нэг музей юм. Музейд одоогоор 150,000 гаруй уран зураг, хөшөө, баримал, дизайны ажлуудаас гадна 22,000 гаруй уран сайхны кино, видео, медиа ажлууд, кино зохиол, түүхийн баримтууд хадгалагддаг.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: АНУ, Нью Йорк хот
  • Вэбсайт: moma.org
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Винсент Ван Гогийн “The Starry Night”, Пабло Пикассогийн “Les Demoiselles d’Avignon”, Энди Вархолын “Campbell’s Soup Cans”, Фрида Кахлогийн хөрөг зураг.

 

7. ВАТИКАНЫ МУЗЕЙ

Ромын Католик шашны төв болсон Ватикан хот нь соёл урлагийн арвин түүх, үзмэртэй газар бөгөөд жуулчдад нээлттэй үзүүлдэг. Хэрвээ та Ватиканы музейг үзэлгүйгээр Ватикан хотоор явбал таны аялал нэг л дутуу зүйл үлдээсэн мэт санагдана. Энэ музейд Католик сүмийн бүтээлүүд, Ромын үеийн хөшөө баримал, тэр дундаа сэргэн мандалтын үеийн урлагийн гайхалтай бүтээлүүд хадгалагддаг.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: Итали, Ватикан хот улс
  • Вэбсайт: museivaticani.va
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Ихэнх аялагч, жуулчид Ватиканы музейд алдарт зураач Микеланжелогийн “Sistine Chapel” таазанд зурсан зургийг үзэх гэж зорьдог.

 

6. СМИТСОНИЙН ИНСТИТУТ

Смитсонийн институт (The Smithsonian Insititution) нь дэлхийн хамгийн том музейн нэг ба боловсрол, судалгааны иж бүрэн цогцолбор бөгөөд 19 музей, 1 амьтны хүрээлэнгээс бүрддэг. Институтыг анх 1846 онд Инглишман Жэймс Смитсон (1765-1829)-ын хөрөнгө оруулалтаар хүн төрөлхтний мэдлэг оюуныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулан “Смитсоны Институт” гэж нэрлэсэн. Энд үзэх зүйлс олон байдаг бөгөөд өдөрт та нэг үзмэр дээр 1 минутыг зарцуулан үзлээ гэвэл 10 жилийн дараа ердөө нийт үзмэрийн 10%-ийг л үзэж амжина гэсэн тооцоо байдаг. Тийм учраас 2-3 музейн тус бүрийн онцлох 1-2 үзмэрт анхаарлаа хандуулж үзсэн нь илүү зөв.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: АНУ, Вашингтон Ди Си хот
  • Вэбсайт: si.edu
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Врайтын ах дүүсийн 1903 оны нисэх төхөөрөмж, Үндэсний агаарын тээвэр болон сансрын музейд жуулчид “Аполло 11” хөлгийн буух бүхээгийг харах гэж хамгийн ихээр зорьдог.

 

5. ЭРМИТАЖИЙН МУЗЕЙ

Дэлхийн хоёр дахь том музей болох Эрмитаж нь 1764 онд Катерина хатан хааны зарлигаар Берлиний худалдаачин Иоханн Эрнст Гоцковскийгоос гайхалтай үзмэрүүдийг олж аван анх нээж байжээ. Харин өнөөдөр энэ музей 3 сая орчим урлаг, соёлын хосгүй бүтээлүүдийг хадгалдаг. Үүнд уран зураг, график бүтээл, хөшөө, баримал, археологийн олдворууд, зоосны цуглуулга гэх мэт багтдаг. Эдгээр бүх цуглуулгууд 6 том түүхэн барилгад хуваан байрладаг.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: ОХУ, Санкт Петербург хот
  • Вэбсайт: hermitagemuseum.org
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Евразийн үнэт галерейн алтан өрөө, Хар тэнгисийн эрэг хавь болон дорно зүгийн түүхийн үнэт олдворууд.

 

4. УФФИЦИ ГАЛЕРЕЙ

Италийн Флоренц хотод байрлах Уффици галерейн (The Uffizi Galleries) барилгын 1, 2-р давхар нь 1560-1580 оны үед Жиоржио Васаригийн загвараар баригдсан. Энд дундад зууны үеэс орчин үе хүртэлх гайхалтай хөшөө баримал, уран зургууд хадгалагддаг. Тэр дундаа уран зургийн цуглуулга нь 14-р зуун болон сэргэн мандалтын үеийг хамарсан онцгой бүтээлүүд юм. Түүнчлэн галерейн үзмэрүүдийг Италийн алдартай гэр бүл болох Медичигийнхнээс үлдсэн эртний хөшөө баримал, мөн эртний Грек, Ромын гайхалтай хөшөөнүүдээр коридор нь чимэглэгдсэн.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: Итали улс, Флоренц хот
  • Вэбсайт: uffizi.it
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Музейн голлох үзмэрүүд нь Италийн алдартай уран бүтээлчдийн болон Герман, Нидерланд, Фламандын уран зураачдын гайхалтай бүтээлүүд бий.

 

3. БРИТАНИЙН МУЗЕЙ

Их Британийн Лондон хотод байрлах Британийн музей нь 1753 онд баригдаж эхлэн, 1759 онд үүд хаалгаа нээжээ. Энэхүү музей нь хүн төрөлхтний мэдлэг оюуныг багтаасан хамгийн анхны үндэсний хэмжээний музей ба дэлхийн бүх хүмүүст үүд хаалгаа нээж байсан гэдгээрээ онцлог. Дэлхийн өөр ямар ч музей ийм өргөн хүрээг хамарсан цуглуулгагүй. Хүн төрөлхтний соёл, түүхийг хадгалсан 8 сая гаруй үзмэр хадгалагддаг. Үүнд жижиг овог аймгаас том эзэн гүрэн хүртэл гээд хүн төрөлхтний амьдралын жижигхэн зүйлээс эхлээд олон зүйл бий.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: Их Британи улс, Лондон хот
  • Вэбсайт: britishmuseum.org
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Египет улсаас өөр улсад байдаг Египетийн талаарх онцгой үзмэрүүдийг та энэ музейгээс үзнэ. Тэр дундаа МЭӨ 196 онд Египетэд бичигдсэн Розетта чулууг эндээс үзээрэй.

 

2. ИХ ХОТЫН УРЛАГИЙН МУЗЕЙ

Нью Йорк хотод байрлах “Их хотын урлагийн музей” буюу “The Metropolitan Museum of Art of New York City” нь АНУ-ын хамгийн том урлагийн музей юм. Зарим хүмүүс “the Met” ч гэж товчилж дууддаг. 5000 жилээс дээш настай урлагийн бүтээл хүртэл хадгалагддаг энэ музей нь Нью Йорк хотын хоёр газарт байрладаг. 1870 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн энэ музейн зорилго нь хосгүй ховор нандин цөөн тоо бүхий бүтээлүүдийг хадгалах зорилготой.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: АНУ, Нью Йорк хот
  • Вэб сайт: metmuseum.org
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Европ, АНУ-ын уран зургууд болон Египетийн цуглуулгыг та эндээс үзээрэй.

 

1. ЛУВРЫН МУЗЕЙ

Дундад зуунаас эхлэн 1848 оныг хүртэл хамаарах барууны болон дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншлийн эртний түүхэн бүтээлүүдийг энд хадгалдаг. Музейн барилга нь хааны ордны барилга бөгөөд 12-р зууны үед анх баригдсан. Эзэн хааны ордны энэ барилга нь 1870 он хүртэл Францын засгийн газрын байр байжээ. Жил бүр энэ музейг 9 сая 600 мянган хүн үзэж сонирхдог.

Дэлхийн хамгийн алдартай 10 музей

  • Байршил: Франц улс, Парис хот
  • Вэбсайт: louvre.fr
  • Виртуал аялал: Энд дарна уу.
  • Онцлох үзмэрүүд: Луврын музейн хамгийн алдартай бүтээлүүд бол “Venus de Milo”, “Winged Victory of Samothrace” болон алдарт “Мона Лиза” зураг юм.

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ